Зорилтот жилийн хүрээнд 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 833.3 сая төгрөгийн он дамжин хэрэгжиж байгаа 1 ажил, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 350 сая төгрөгийн он дамжсан 2 ажил , НОХС-н хөрөнгөөр 300 сая төгрөгийн 5 ажил, замын сангийн хөрөнгө оруулалтаар 100 сая төгрөгийн 1 ажил, ОНХС-н 2 ажлын 306,0 дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 37,0 сая төгрөгийн 3 зөвлөх үйлчилгээ нийт 1,926.4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 14 бараа, ажил үйлчилгээ 51,2 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 833,3 сая төгрөгийн 1 ажил байна.
- Спорт хорооны барилгын ажил 2021 оны 12 сарын 19-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тендерийг зарлаж Алтайн говь шарга ХХК шалгарч ажлын гүйцэтгэл 45% байна. 2023 онд санхүүжих 833,3сая төгрөг ажлыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 5 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэхээр байна.