НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МӨРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

2018-3-26
597

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН МӨРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

/ 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар/

2018 оны 03 дугаар сарын 26

Дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, тэднийг мэдээллээр ханган, үйл ажиллагаагаа ил тод нээлттэй явуулж, иргэдийн санал хүсэлтийг авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, өргөдөл гомдлыг шийдвэрлэн хариу мэдэгдэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.

2018 оны 1 дүгээр улиралд иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг нэгтгэн үзэхэд тус дүүргийн иргэдээс УИХ болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, 1800-1200 тусгай дугаарын утсанд хандсан  өргөдөл, гомдол байхгүй, Засгийн газрын 11-11 төвд хандсан 3 өргөдөл байна. Дүүргийн Засаг даргад болон Тамгын газарт уламжилсан 26 өргөдөл бичгээр ирснээс хуулийн хугацаанд шийдвэрлэсэн 26 байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт 100%-тай байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацаа 5 хоног 8 цаг 59 минут, өргөдлийн нэгдсэн индекс 0,853 буюу A үнэлгээтэй байна.

ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЛААР

Иргэдийг мэдээ мэдээллээр хангах зорилгоор иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон нийслэлийн Засаг даргын А/1086 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам зэргийг байгууллагын өргөдөл, гомдлын мэдээллийн самбар, мэдээллийн ил тод байдлын самбар, дүүргийн веб сайтад байршуулж, хороод болон Аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргахад шаардагатай бичиг баримтын жагсаалтөргөдөл, гомдол хүлээн авах албан тушаалтны мэдээлэл,иргэдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь, өргөдөл, гомдол гаргах загвар, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ, зохион байгуулсан ажлын тайлан, хандалтын тайланг улирал бүр гарган, байгууллагын өргөдөл гомдлын самбар, ил тод байдлын самбар, дүүргийн веб сайтад байршуулан ажиллаж байна.

Иргэдийн санал хүсэлтийг сонсож, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор “Иргэн таныг сонсъё” уулзалт, “Явуулын нэг цонхны үйлчилгээ”, 70491019 Нээлттэй утсыг ажиллуулаад байна.

“Иргэн таныг сонсъё” уулзалт

Дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/50 дугаар  захирамжийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр дүүргийн удирдлагууд ахмадуудтай хийх “Иргэн таныг сонсъё” нэртэй уулзалтыг хуваарийн дагуу хороо тус бүрт зохион байгууллаа. Нийт 235 ахмад оролцон, 12 ахмад 16 санал хүсэлт гаргаж, дүүргийн Засаг дарга болон хэлтсийн дарга нар ахмадуудаас гаргасан санал хүсэлтэд холбогдох тайлбар, мэдээллийг өглөө.

Уулзалтаар НИТХ-ын тэргүүлэгч Б.Батнасан Нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг, Засаг дарга С.Эрдэнэбаяр 2018 онд дүүрэгт хийгдэх хөрөнгө оруулалтын ажил, бусад үйл ажиллагааны талаар танилцуулав.

 

 

ХЯНАСАН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР     ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                          М.ДАВААНЯМ

 

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН

ХОРОО, ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                             Б.ГЭРЭЛЦОЛМОН






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.