Эрхэм зорилго, бэлэгдэл, алсын хараа

2128

 

Эрхэм зорилго

“Төрийн захиргаа, иргэн, хувийн хэвшлийн түншлэлд түшиглэн, үнэн зөв, ил тод мэдээллийн эх сурвалж ашиглан, дүүргийн нийгэм эдийн засгийн хөгжлийн бодит нөхцөлд шинжилгээ хийж, иргэддээ үйлчилдэг, өндөр мэдлэг, ур чадвартай зарчимч мэргэшсэн, төрийн албан хаагчдыг үр дүнтэй, тогтвортой ажиллах орчин нөхцлийг бүрдүүлж, дүүргийн удирдлагад мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд оршино”.

Тамгын газрын алсын хараа

Дүүргийн хэмжээнд хууль, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, иргэдэд соёлч боловсон үйлчлэх, төрийн байгууллагын сахилга, хариуцлагыг өндөржүүлэх, удирдах болон гүйцэтгэх ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлж, мэргэшсэн тогтвортой боловсон хүчнээр хангах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар нийслэлийн хэмжээнд нутгийн захиргааны байгууллагуудын манлайлагч байх

Баримтлах үндсэн зарчим

Хурдтай байх – Засаг дарга, ИТХурлын төлөөлөгчид, иргэд олон нийтээс өгсөн үүрэг, дэвшүүлсэн асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх;

Үнэн зөв мэдээлэл ашигладаг байх – Дүүргийн нийгэм, эдийн засгийн амьдралын бүхий л талын үйл ажиллагааг илэрхийлсэн бодит тоон мэдээллийн эх сурвалжийг үнэн зөв гаргаж, удирдлагын шийдвэр гаргахад оновчтой хувилбарыг санал болгож чаддаг байх;

Бүтээлч үр дүнтэй байх – Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэж мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлэн дүүргийн иргэд, байгууллагын үйл ажиллагаанд шууд хүрч ажиллах;

Хууль дээдлэх – Зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг байх

 

 






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.