1-р хороо

1456

Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хороо нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд анх байгуулагдсан. Тус хороо нь 8.0 мянган га газар нутагтай зүүн хойд болон хойд талаараа Төв аймгийн Сэргэлэн сум, зүүн талаараа Багахангай дүүргийн 2 дугаар хороо, зүүн урд талаараа Төв аймгийн Баян сумтай хиллэн тал хээрийн бүсэд оршдог.

Тус хороонд 719 өрхийн 2503 хүн амтай. 2022 оны эцэст 16731 толгой мал тоологдсон.

Нутаг дэвсгэрийн 515.5 га буюу 4.3%-д хүн ам суурьшсанаас 2022 оны эцсээр хөдөлмөрийн насны хүн 1345 буюу 53.7%-ийг эзэлж байна. Хорооны хүн амын 168 иргэн хөдөлмөр эрхэлдэггүй, 49 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан 87, ахмад настан 310 байна.

Хороо нь засаг захиргааны хувьд Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч, үйлчлэгч гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг.

БИДНИЙ БАХАРХАЛ

Хороо нь төрийн үйлчилгээг иргэдэд чанар хүртээмжтэй хүргэн ажиллаж ирснээр нийслэл дүүрэгт ажил үйлсээрээ манлайлан шагналуудаас дурдвал 2018, 2019 онуудад нийслэлийн “Манай хороо-Миний гудамж” аяны тусгай байр, 2019 оны “Нийслэлийн иргэдийн спортын VII наадам”-ыг амжилттай зохион байгуулж шилдэг хороо, 2019 оны нийслэлийн “Эрсдэлгүй Өрх-Аюулгүй Хөрш” аяны тусгай байр, 2020 оны “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдаанд нийслэлийн “Хэсгийн ахлагч нарын тэргүүний баг”, 2022 оны “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож “Шилдэг орон сууц” төрөлд тусгай байр, иргэн Н.Бямбажавын гэр бүл “Шилдэг өрх”, 2022 оны “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаанд “Хэсгийн ахлагч нарын шилдэг баг”-аар тус тус шалгаран амжилттай ажиллаж ирсэн.

ХОРООНЫ ЗОРИЛГО

Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэн төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, тэднийг аюулгүй, эрүүл, таатай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Монгол улсын засгийн газрын тогтоол шийдвэр, нийслэл, дүүргийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, монгол улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, сурталчлах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, хорооны нийт иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүргэх, тэдгээрийн өргөдөл, гомдол, санал, тэдгээрт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлүүлэх, нийгмийн хэв журмыг сахиулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, нийгмийн халамж дэмжлэг шаардлагатай иргэдийг зөв тодорхойлон зуучлах, иргэдийн өрхийн амьжиргааг дээшлүүлэх, хорооны тохижилт соёлжилтод анхаарч ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн.

ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ

Манай хамт олон 2023 оны зорилт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 5 бүлэг 55 заалт бүхий төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, дараах үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй хөнгөн шуурхай хүргэх
Аз жаргалтай хотын индексийн үзүүлэлтүүдийг сайжруулах
Хорооны ногоон байгууламжийг 10-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх
Гэмт хэргийн гаралтыг бууруулах гэсэн зорилтуудыг тавин ажиллаж байна.






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.