Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг тус дүүргийн 2-р хорооны байранд нээгдсэн бөгөөд операторын горимоор иргэдэд үйлчилж байна.

1241

Улаанбаатар хотоос 86 км зайтай оршдог Багахангай дүүрэг 2 хороотой. 5000 гаруй иргэдтэй. Төрийн үйлчилгээний “ХУРДАН” цэг тус дүүргийн 2-р хорооны байранд нээгдсэн бөгөөд операторын горимоор иргэдэд үйлчилж байна.

Ийнхүү Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээ ойртож заавал хотын төвийг зорьж төвлөрөл, ачаалал үүсгэлгүйгээр өөрт хэрэгтэй лавлагаа, мэдээлэл, тодорхойлолтоо авах боломжтой болж байна.

Тус арга хэмжээнд:

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир

ТЦҮЗГ – ын дарга П.Батбаатар

Багахангай дүүргийн ИТХ- ын дарга Ф. Мөнхгэрэл

Багахангай дүүргийн Засаг Дарга А.Сүхболд

Багахангай дүүргийн Засаг Даргын орлогч Б.Болормаа болон хэлтэс байгууллагуудын дарга нар тус нээлтэд оролцлоо.

✅️Иргэд та бүхэн “ХУРДАН” цэгээр өргөнөөр үйлчлүүлж өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээг хаанаас ч ойрхон аваарай.

⚡Төрийн үйлчилгээ

⚡Хаанаас ч ойрхон






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.