Их Монгол Улсын 817 жил,
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112 жил,
Ардын хувьсгалын 102 жилийн ой Багахангай дүүрэг үүсэн байгуулагдсаны 34 жилийн ойн Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн 7-р сарын 10-нд тэмдэглэж байна.
Уг арга хэмжээг ИТХ болон ЗДТГ, Цэргийн штабын бүрэлдэхүүн амжилттай зохион байгуулж дүүрэг орон нутагт үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ шагнаж урамшууллаа.