Газар зохион байгуулалт

2023-11-23
4

Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030, 2050 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад тус дүүргийн хөгжлийн чиг хандлагыг дараах байдлаар тодорхойлсон.

Хөгжлийн тэргүүлэх чиглэл:

Тээвэр ложистик

Тэсрэх аюултай бодисын агуулах /нефть, хий, шатах, тослох материал/

Бөөний худалдаа

Хөнгөн хүнсний үйлдвэр

Төмрийн үйлдвэрлэл

Жижиг оврын онгоцны агаарын тээвэр

Барилгын материалын үйлдвэрлэл, бөөний худалдаа

Онц байдлын нөөцийн агуулах

Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг 2030, 2050 он хүртэлх хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага болон Багахангай дүүргийн Хэсэгчилсэн Ерөнхий Төлөвлөгөөний  дагуу 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан 800 гаруй иргэнд, Төсөвт байгууллага, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, хүнд хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 98 арга хэмжээг төлөвлөсөн.

Улаанбаатар хотоос шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг бий болгох ажлын хүрээнд нийслэлийн 455 иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлсэн. Мөн дүүрэг орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхээр 14 иргэн, хуулийн этгээдэд шугам сүлжээ, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээ, хүнд хөнгөн үйлдвэрлэлийн зориулалтаар 77.13 га газрыг олгосон.

Орон нутгийн дэд бүтэц, тээвэр ложистик, хөдөө аж ахуйн болон бүс нутгийн давуу талд тулгуурлан үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, ажлын байр эдийн засгийн шинэ бүтцийг бий болгох зорилгоор 14 байршилд Газар эзэмших эрхийн нээлттэй  дуудлага худалдаа зарлаж, 10 байршилд ялагч тодорч, 213.8 сая төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлсэн.

Урт хугацааны бодлогын бичиг баримтуудад тус дүүрэгт тээвэр ложистик, хүнд хөнгөн үйлдвэрийг зонхилон хөгжүүлэх ажлын хүрээнд үйлдвэрлэлийн зориулалттай 1 га газрын дуудлага худалдааны анхны үнэ нь 1, 2 дугаар бүсээс хамааран 4.8 сая, 3.6 сая төгрөг байна. Энэ нь алслагдсан Багануур дүүргээс 7 дахин, ойролцоох сум орон нутгаас 2 дахин бага байгаа нь иргэн, хуулийн этгээдэд эдийн засгийн таатай нөхцөл бүрдсэн.

Сум дүүрэг

Зориулалт

Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн дугаар

Дуудлага худалдааны анхны үнэ /1 га/

1

Багануур

Үйлдвэрлэл

1

41.600.000

2

Налайх

1

43.120.000

3

Багахангай

1

4.800.000

4

Баян

1

8.000.000

 

 

 

 






фото агшин

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газар


©2023. УЛААНБААТАР ХОТ. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.